. 2014-08-03 - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
. 2014-07-02 - Die Antwoord
Энэ хоёрыг сонсоогүй удаж ээ. Нэг мэдсэн чинь, шинэ альбом гаргачхаж. Хуучин клип нь шүү, шинийг нь одоохондоо үзэж амжаагүй байгаа. Хамтлагийн нэр нь кириллээр "Ди Антвоорд" гэнэ шүү, Дай-Май биш шүү. Нидерланд гаралтай Өмнөд Африкт суурьшсан Bur (тариачдын) удам юм. Африкаанс, англи, нидерланд хэл нь хоорондоо холилдоод иймэрхүү сонин, донжтой гээч хэл үүссэн. ...
|
Сэтгэгдлүүд (1)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2014-06-10 - It's about time
Зав муудахаар сайхан юм аа, илүү дутуу юм бодолгүй зөвхөн чиглэсэн зүгтээ зүтгэх. Нөгөө талаас мэдээж дутагдалтай: өдөр хоног шуурга шиг хажуугаар өнгөрөөд, нэг мэдэхэд дусал дуслаар хоног сар өнгөрсөөр, эргэж харж амжилгүй байтал жил өнгөрчихсөн ч байх шиг. Гайхаад л байх юм.
Ер нь хийж барьж байгаа зүйл бол их байна. Гэхдээ зорилго бол ганц. Дуртай юмаа хийж байхад учиртай. ...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2014-06-05 - Зараа Муужгай хоёрын үлгэр
Эртээ урьдын цагт нэгэн Зараа амьдардаг байж гэнэ. Төрөл бүрийн зараа байдаг гэлцдэг, гэвч энэ өгүүллийн гол баатар нь байдаг л нэг энгийн зараа юмсанж. Ойн зараа, цөлийн зараа, бас уулын зараа байдаг гэлцдэг л. Яг ямар зараа байсныг хэлэх бэрх, би зарааны мэргэжилтэн биш болохоор хэлж мэдэхгүй юм аа. Тэр зараа байн байн зураг зурж, ой модоор сэлгүүцэн, жимс ногоо түүж иддэг байж. Баян цатгалан амьдардаггүй ч гэсэн, сэтгэл дүүрэн магнай тэнэгэр аж төрдөг байж л. Нэгэн удаа намрын хүйтнээр зараа хатгаа авч хүндээр өвджээ. Хатгаагаар үхэхийг алдад сайн хүмүүс түүнийг эмнэлэгт хүргэн өгч,...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2014-05-13 - HR Giger өнгөрлөө...
. 2014-05-12 - Сайхан хүүхэн сахалтай
Зурагт үздэггүй минь болсон байна. Аймшиг аймшиг. Эндхийн хүмүүсийн баярлаад гүйлдээд байгааг нь нэг л ойлгохгүй л байна шүү. Бодвол сахалд нь гол учир нь байсан байх.
|
Сэтгэгдлүүд (4)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2014-02-10 - "Гүн ухаантнууд" УСК
Ойрд блогоороо орж ирээгүй, хичнээн ч удчихав. Ер нь нэг кино үзсэнээ тэмдэглээд авах минь. "Гүн ухаантнууд" гэдэг нэртэй кино үзэв ээ хө. Уг кинонд гариг ертөнц чадарч байх юм. Цөмийн зэвсэг хараа хяналтаас гарсан юм уу, бүү мэд. Хүн төрөлхтнийг чадрахын өмнөхөн, Жакарт хотноо хэдэн гүн ухааны оюутнууд цугласан байх юм. Тэд зөвхөн логикоор сэтгэн, хэн газар доорх бункерт хэн амьд үлдэх эртхтэйг шийдэлцэх юм байх. Хүмүүнлэгийнхний тарих ониногооны тухай кино юм болов уу гэж бодтол үгүй юм, бүр үнэнгээсээ болж байгаа юм шиг харуулсан байж.
За манай хэдэн хүмүүнлэгийн малнууд нэг ангид цуглацгаан...
|
Сэтгэгдлүүд (5)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2014-01-17 - 2014 оны төлөвлөгөөний тухай
Ер нь би блогоо эхлэхдээ тодорхой төлөвлөгөөгүй, бас алсын хараагүй бичиж байсан. Эхэндээ маазрал марзагнал төдий юм бичиж байсан боловч тоглоом наргиан өндөрлөж, сүүлдээ өөрийн сонирхол татдаг, өмнө нь мэдэж байсан бас сүүлд олж мэдсэн мэдлэгээ цэгцлэн, тэмдэглэл маягтай хуваалцан бичдэг болсон. Эргэн харвал, буруу ч биш юм шиг ээ. Харин ч эсрэгээрээ.
Гэвч эхэндээ тодорхой төлөвлөгөөгүй бичдэг байсан. Өнгөрсөн таваас-дөрвөн жилийн бичлэгүүдийг ажиглавал, хэлбэр галбираа олоод, бичлэгүүдийн давамгайлдаг чиглэл нь ч бас тодорхой болоод байх шиг. Уншигч танд одоохондоо ажиглагдахгүй байж мэднэ л...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-11-19 - Нэрийг нь санадаггүй кино
Энэтхэг кино л. Нэг роботын тухай. Робот нь харсан бүх хүнийг нэр устай нь таньж мэддэг, хоромхон зуур утасны номыг цээжилсний дараа бөөн хүн ардыг зодож нүдэж, үсчний газар орж, бүх үсчингүүдтэй хамт дуулж бүжиглэдэг. Ямар нэртэй кино бэ.
|
Сэтгэгдлүүд (1)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-11-19 - Хөшөөний тухай бодрол
Энд тэнд аялж явах хооронд, энд тэнд хөшөө харагддаг. Хуягт цэргүүд, улс төрчид, үзэсгэлэнт хүүхэн авхай нар, усан оргилуурын мариалаг охид, нуруундаа далавчтай шалдан нүцгэн хөвгүүд гээд. Зарим мангар хүмүүс энэ хөшөөг зүгээр л гэнэт газар доороос ургасан гэж боддог. Зарим бүр мангар ухаантай сэхээтэн маань, бодохдоо зураач барималч боовоо саах хооронд шалдан хүүхэн урлах онгод орсон ч гэж боддог. Аминдаа мангар ухаалаг сэхээтэн өөрийн тархины хэмжээгээ л гайхуулан харуулж байгаа юм л даа, чааваас.
Гэвч бодит байдал тийм биш байдаг. Хөшөө болгон бүтээгдсэн цаг үеийнхээ дүр зураг байдаг. Улс т...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|