АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2009-12-10 - Хятад бас дахин Хятад

Энэ удаагийн бичлэгээ ингэж нэрэлсэн нь дараахи шалтгаантай юм. Нөхрийг сонгож болдог хөршийг сонгодоггүй гэдэг үг бий, хятад улс бол манай мөнхийн хөрш байсаар ирсэн цаашид ч байна. Бидний дотор Хятад улсын асар хурдацтай хөгжлийг ойлгох нэгэн байхад "муу хужаа нар" гэж үзэх ч хүн олон бий. Юутай ч Хятад улс сүүлийн 20 гаран жилийн дотор ямар хурдацтай хөгжиж олон улсын тавцанд хүчирхэгжиж байгаа нь бүхний нүдэнд ил байна. Гэтэд бид урд хойд хөрштэйгээ нэгэн ижил түвшинд харилцана гээд гадаад бодлогодоо заагаад өгчихсөн. Тэгээд нэг адил түвшинд яаж харилцах юм гэхээр Хятадын хөрөнгө оруулалтыг Монголдоо ашигтай салбарт татах замаар үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэсэн нийтлэг дүр зураг одоогоор харагдаж байна. Харин Оростой бид ингэж харилцаж чадаж байгаа билүү? Мэдээж зарим эдийн засагчид өнөгрсөн онд тийм хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн энэ тэр гээд өчнөөн тоо баримт дурдах байх л да, гэвч Оросын хөрөнгө оруулалтаар бослоо гэсэн ганц ч үйлдвэр алга байна шүү дэ. Саяхнаас харин манай улсын стратегийн орд газруудыг ашиглах сургаар төмөр замын асуудал яригдаж, түүнд нь Оросын ашиг сонирхол хөндөгдсөн хэрэг, гэнэт л төрийн дээд удирдлагууд нь нэг жилийн дотор бүгд ирээд манай томчуултай уулзаад явлаа. Мэдээж энэ уулзалтын үеэр эх оронд маань хэрэгтэй олон асуудлыг шийдвэрлсэн. Харин Хятад улс үүнд яаж хандаж байна вэ? Би дээхнэ бичсэн нийтлэлдээ Хятадын нөлөөний талаар дурдаж байсан, тэгвэл хөрш зэргэлдээ дэлхийн тавцанд улам бүр хүчирхэгжиж буй Хятад орны манай улсын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, цаашид баримтлах байр суурь ямар байгаа нь энэ нийтлэлийг бичигч надад төдийгүй монголчууд бидний зайлшгүй сонирхон судлах зүйл гэж үзнэ. Энэ санаа маань эцэстээ ямар дүгнэлтэд хүрч байна гэхлээр: Бид хүссэн хүсээгүй Хятад улстай нийгэм, эдийн засаг, улс төр гээд л олон салбарт харилцана. Альваа харилцаанд талууд бие биенээ байнга судалж байдаг, тиймээс бид Хятадуудын талаар эерэг, сөрөг аль ч талаас нь маш сайн судлах хэрэгтэй юм.  Өмнө дурдснаар бид Хятадын нөлөө аль хэдийн Монголд маань нийгэм эдийн засгийн бүх салбарт гүн бат тогтсон явдлыг хараад халаглаад суух биш тэдэний талаар бага ч гэсэн өөрийн мэдлэгээ нэмэгдүүлж, тэр хэрээр Хятадуудтай харилцах харилцаандаа ухаалгаар тусгаж, төрийн гадаад бодлогоо оновчтой хэрэгжүүлэх хэрэгтэй санагдна.  Сяахны "Төмөр урхи" хэмээх нэгэн нийтлэлд Хятад улс монгол руу 8 чиглэлээр төмөр зам тавьж байна гээд л их сүртэй бичжээ. Яг үнэндээ тийм олон төмөр зам тавиад юу юугүй хил дээр тулаад ирсэн төмөр зам Сэхээгийн төмөр замаас өөр одоогоор байхгүй байна. Миний бодлоор Хятад улсын зүгээс баримтлах бодлого нь нэг ч бай найм ч бай ямар ч байсан манай улстай төмөр замаар холбогдох нь л гол чухал зорилго нь юм. За ингээд түр завсарлаяа даа.. дараа үргэлжлүүлнээ.

Миний зүгээс та бүхэндээ Хятадын талаар цөөн хэдэн тоо баримт дурдяа гэж бодлоо.
- Хятад улс нийгэм эдийн засгийн хөгжилөө намын бодлоготойгоо уялдуулан таван жилээр төлөвлдөг. Одоо 11 дүгээр таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж байна.   
- Хятад улсад жил бүр дунджаар 2 сая дээд боловсролтой залуус ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг
- Үнэндээ Хятад улс маш хурдацтай хөгжиж байна гэж байгаа ч далайн эрэг дагуух болон төвийн хэдэн мужаас бусад Өөртөө засах орнууд, хойд болон бүүн хойд бүс нутгуудын хөгжил төдийлэн сайнгүй байдаг. 
- Хятад улсын хамгийн сайн хөгжсөн салбар бол дэд бүтэц, төмөр зам юм.





Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2009-12-13 -

Бичсэн: xvv
Миний бодлоор хараат бус болох талаас сайн судалж, бага багаас үүнээс мултарч харилцан хамааралтай болмоор санагддаг. Тэд биднээс огт хамааралгүй байхад бид л зөвхөн Хятадаас хамааралтай, тэд биднээс хамааралгүй байгаад байж болохгүй. Нэгэнт тэд биднээс хамааралгүйгээр хөрш байж болж байгаа бол бид ч бас тэднээс хамааралгүй зэрэгцэн оршиж хөршилж болно гэсэн логик байх болов уу...
. Шууд холбоос

. 2009-12-11 -

Бичсэн: dadido
гадаад бодлого гэх гэсийн
. Шууд холбоос

. 2009-12-10 -

Бичсэн: dadido
сонирхолтой л сэдэв байна. Гэхдээ манай бодлого харин ч сайн явагдаад байгаа юм биш үү. Хятадтай манай ялангуяа байгаль экологийн нөхөн сэргээлтийн төвшинд хамтран ажиллах хэрэгтэй гэж боддог
. Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Бичлэг: 3 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax